top of page
Writer's pictureMongolian Society of Environmental Engineering

"Хүрээлэн буй орчны инженерчлэл" оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулна



Дэлхийн Хүрээлэн буй орчны өдөр 6-р сарын 5-ныг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн дөрөвдүгээр бага хурлыг зохион байгуулна.


Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженер, уул уурхайн инженер, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалавр, магистрын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.


Бакалаврын түвшин:

Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, шалгарсан 10 илтгэлийг дараагийн шатанд оролцуулна. Илтгэгчдээс эхний 3 байр шалгаруулна.

1-р байр – өргөмжлөл, 300 мянган төгрөг

2-р байр – өргөмжлөл, 200 мянган төгрөг

3-р байр – өргөмжлөл, 100 мянган төгрөг


Хурлын хураангуйг 2021 оны 5-р сарын 25-ныг хүртэл khulan@gmit.edu.mn цахим хаягаар хүлээн авна.

2021.05.25 Хураангуй хүлээж авах

2021.05.30 Илтгэлийн төлөвийг тогтох, мэдээлэх

2021.06.05 Хурлын үйл ажиллагаа (цахим хэлбэрээр)


Магистрын түвшин:

2021 оны 9-р сарын 9-нд болох “Хүрээлэн буй орчин–2021” үндэсний хурлын хүрээнд магистрантуудын судалгааны ажлыг ханан илтгэл байдлаар хэлэлцүүлнэ. Илтгэгчдээс эхний 3 байр шалгаруулна.

1-р байр – өргөмжлөл, 300 мянган төгрөг

2-р байр – өргөмжлөл, 200 мянган төгрөг

3-р байр – өргөмжлөл, 100 мянган төгрөг


Хурлын хураангуйг 2021 оны 8-р сарын 15-ныг хүртэл khulan@gmit.edu.mn цахим хаягаар хүлээн авна.

2021.08.15 Хураангуй хүлээж авах

2021.08.25 Илтгэлийн талаар мэдээлэх

2021.09.09 Хурлын үйл ажиллагаа (Монгол Улсын Их Сургуулийн Номын сан)

ХОЛБОО БАРИХ

Утас: 7730-7730 (3208), 99125480

Цахим шуудан: khulan@gmit.edu.mn


22 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page