3rd ANNUAL CONFERENCE OF MONGOLIAN SOCIETY OF ENVIRONMENTAL ENGINEERS & PROFESSIONALS
Уламжлалт Хүрээлэн буй орчин–2022 үндэсний эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургуулиудтай хамтран 2022 оны 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулах гэж байна.
Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол нэмэгдэж буй өнөө үед мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны хөгжилд нэн чухал юм.
Та бүхнийг "Хүрээлэн буй орчин–2022" эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлэн, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцон, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахыг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан,
Инженерчлэлийн Сургууль
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Дархан сумын Засаг даргын Тамгын газар
Дархан-Уул аймгийн БОАЖГ
ХУРЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ
Усны нөөц, бохирдол ба шийдэл
Усны нөөц, хомсдол, шийдэл
Усны бохирдол, хэмжил зүй, усны чанар
Ундны ус боловсруулалт
Усны бохирдол ба эрүүл мэнд
Хаягдал ус боловсруулалт, саарал усны хэрэглээ
Агаарын бохирдол ба шийдэл
Агаарын чанар, хэмжил зүй
Агаарын бохирдлын эх үүсвэр, шийдэл
Агаарын бохирдлын тархалт, загварчлал
Дотоод орчны агаарын чанар ба шийдэл
Агаарын бохирдол ба эрүүл мэнд
Хөрсний бохирдол ба шийдэл
Хөрсний чанар, бохирдол, хэмжил зүй
Хөрсний бохирдлын эх үүсвэр
Хөрсний бохирдол ба эрүүл мэнд
Хөрсний бохирдол цэвэршүүлэх технологи
Хөрсний үржил шим, сайжруулах, нөхөн сэргээх технологи
Хог хаягдлын менежмент
Хот суурины хог хаягдлын менежмент, боловсруулалт
Аюултай хаягдлын менежмент, боловсруулалт
Хаягдлаас нөөц олборлолт, нөөцийн зохистой хэрэглээ
Ногоон технологи
Уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, дасан зохицох технологи
Уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал
Байгаль, хүрээлэн буй орчны өөрчлөлт
Хүлэмжийн хийн ялгарал ба бууруулах арга хэмжээ
Газрын доройтол, цөлжилт
Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах
технологи
Цэвэр үйлдвэрлэл, дэвшилтэт технологи
Сэргээгдэх эрчим хүчний технологи
Энергийн зохистой хэрэглээ
Үйлдвэрийн экологи
Ухаалаг технологи ба байгальд ээлтэй үйлдвэрлэл
ТОВЛОЛТ ӨДРҮҮД
2022.11.20 Хураангуй хүлээж авах (envconfmon@gmail.com)
2022.11.25 Эргэж холбоо барих (Хөтөлбөр, урилга илгээх)
2022.11.30 Хурлын үйл ажиллагаа (ХААИС-Дархан, цахим, танхим хосолсон хэлбэрээр)
ХОЛБОО БАРИХ: Утас: 99376887; 99909973; 95104453, 99070535
Цахим шуудан: envconfmon@gmail.com
Хураангуй бичих загварыг доорх хэсгээс татаж авна уу.
Comments