top of page
Writer's pictureMongolian Society of Environmental Engineering

Магистрын түвшний оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд оролцохыг урьж байна

“Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн 5 дугаар бага хурлын магистрын түвшний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 30-нд зохион байгуулна.

Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженер, уул уурхайн инженер, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр магистрын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.


Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, илтгэлийн төлөвийг тогтоно. Илтгэгчдээс эхний 3 байр, шилдэг ханан илтгэл шалгаруулна.


1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал

Шилдэг ханан илтгэл

Ивээн тэтгэгчдийн тусгай шагнал


Илтгэлийн хураангуйг 2022 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл envconf@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Доорх загварын дагуу хураангуйг бичиж илгээнэ үү.

ТОВЛОЛТ ӨДРҮҮД

2022.11.20 Хураангуй хүлээж авах

2022.11.25 Илтгэлийн төлөвийг тогтох, мэдээлэх

2022.11.30 Хурлын үйл ажиллагаа (цахим, танхим хосолсон хэлбэрээр)


ХОЛБОО БАРИХ:

Утас: 99376887; 99909973; 95104453, 99070535

Цахим шуудан: envconfmon@gmail.com

27 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page