top of page
Writer's pictureMongolian Society of Environmental Engineering

"Хүрээлэн буй орчин-2021" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН–2021

ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

2nd ANNUAL CONFERENCE

OF MONGOLIAN SOCIETY OF ENVIRONMENTAL ENGINEERS & PROFESSIONALS

Хүрээлэн буй орчны бохирдол, доройтол нэмэгдэж буй өнөө үед мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, тэдгээрийн ололт амжилт, шийдлүүд нь улс орны хөгжилд нэн чухал юм. Иймд Хүрээлэн буй орчин–2021 үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулж байна.

Та бүхнийг Хүрээлэн буй орчин–2021 эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, судалгааны ажлаа хэлэлцүүлэн, эрдэмтэн судлаачидтай санал бодлоо солилцож, салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулахыг урьж байна.


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо

Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг


ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

Монгол Улсын Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль

Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Эрчим Хүчний Инженерийн Сургууль

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Барилга, Архитекторын Сургууль


Дэмжигч байгууллагууд:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар

Нийслэлийн ЗДТГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар

ХААИС-Дархан, Агроэкологи, бизнесийн сургууль


ХУРЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ

Агаарын бохирдол ба шийдэл

Агаарын бохирдол, хэмжил зүй

Агаарын бохирдлын эх үүсвэр, шийдэл

Агаарын бохирдлын тархалт, загварчлал

Дотоод орчны агаарын чанар ба шийдэл

Агаарын бохирдол ба эрүүл мэнд


Усны нөөц, бохирдол ба шийдэл

Усны нөөц, хомсдол, шийдэл

Усны бохирдол, хэмжил зүй, усны чанар

Ундны ус боловсруулалт

Усны бохирдол ба эрүүл мэнд

Хаягдал ус боловсруулалт, саарал усны хэрэглээ


Хөрсний бохирдол ба шийдэл

Хөрсний чанар, бохирдол, хэмжил зүй

Хөрсний бохирдлын эх үүсвэр

Хөрсний бохирдол ба эрүүл мэнд

Хөрсний бохирдол цэвэршүүлэх технологи

Хөрс сайжруулах, нөхөн сэргээх технологи


Хог хаягдлын менежмент

Хот суурины хог хаягдлын менежмент, боловсруулалт

Аюултай хаягдлын менежмент, боловсруулалт

Хаягдлаас нөөц олборлолт

Нөөцийн зохистой хэрэглээ

Ногоон технологи


Уур амьсгал, хүрээлэн буй орчны өөрчлөлт, дасан зохицох технологи

Уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал

Байгаль, хүрээлэн буй орчны өөрчлөлт

Хүлэмжийн хийн ялгарал ба бууруулах арга хэмжээ

Газрын доройтол, цөлжилт

Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах технологи


Цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний дэвшилтэт технологи

Сэргээгдэх эрчим хүчний технологи

Энергийн зохистой хэрэглээ

Үйлдвэрийн экологи

Ухаалаг технологи ба байгальд ээлтэй үйлдвэрлэл


ТОВЛОЛТ ӨДРҮҮД


2021.08.05 Хураангуй хүлээж авах (envconf2021@gmail.com)

2021.08.15 Эргэж холбоо барих (Хөтөлбөр, урилга илгээх)

2021.08.20-2021.09.03 Оролцогчдыг бүртгэх (онлайн)

2021.09.03 Хурлын үйл ажиллагаа (Монгол Улсын Их Сургуулийн Номын сан)



ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

МУИС: МГТИС: ШУТИС:

Др. Ц.Соёл-Эрдэнэ Др. Г.Гантуяа Др. З. Баттогтох

Др. Т.Энхдөл Др. Ц.Ариунтуяа Др. Б.Лхагвадулам


ХОЛБОО БАРИХ:

Утас: 7730-7730 (3208); 99909973; 95104453, 99070535

Цахим шуудан: envconf2021@gmail.com






33 views0 comments

Recent Posts

See All

Comentários


bottom of page