top of page
Writer's pictureMongolian Society of Environmental Engineering

МХБОИМН-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулахад тэтгэлгийн зорилго оршино.

Тэтгэлгийн санхүүжилт:

  • Тэтгэлэг нь тухайн хичээлийн жилд Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрөөр амжилттай суралцагч бакалаврын 2-4-р түвшний өдрийн ангийн 2 суралцагчид тус бүр нэг сая төгрөгийн буцалтгүй хэлбэрээр олгоно.

Тавигдах шаардлага:

Судлаач тэтгэлэг-1

  • МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрт суралцагч бакалаврын 2-4-р түвшний идэвхтэй төлөвийн оюутан байх

  • Сурлагын голч дүн 2.3 буюу түүнээс дээш байх

  • Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог байх

  • Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байх

  • Өмнө өөр тэтгэлэгт хамрагдсан байж болно.

  • Урлаг, спорт болон бусад төрлийн сургуулийн, улсын, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилт гаргасан бол давуу тал болно.

Амжилт тэтгэлэг-1

  • МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрт суралцагч бакалаврын 2-4-р түвшний идэвхтэй төлөвийн оюутан байх

  • Сурлагын голч дүн 2.3 буюу түүнээс дээш байх

  • Урлаг, спорт, бусад төрлийн улсын хэмжээний болон олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан байх

  • Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байх

  • Өмнө өөр тэтгэлэгт хамрагдсан байж болно.

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт/маягтын дагуу/ – 1 хувь, Анкет /татах/

  2. Удирдагч эсвэл зөвлөх багшийн тодорхойлолт – 1 хувь

  3. Эрдэм шинжилгээ, нийгмийн үйл ажиллагаанд оролцсон, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, хуралд илтгэл тавьсан, сургуулийн, улсын, олон улсын чанартай урлаг, спортын болон бусад төрлийн уралдаан тэмцээнд оролцсон бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар – 1 хувь

  4. Дараах сэдвүүдээс сонгон бичсэн эссэ (1000 – 1500 үгтэй, үсгийн хэмжээ нь 12, А4 цаас, мөр хоорондын зай 1.15 pt/) 4.1.

4.1 Эссэ бичлэгийн сэдэв:

– Усны чанар ба зохистой хэрэглээ

– Агаарын бохирдол, шийдэл

– Хог хаягдлын тогтвортой менежмент

– Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицох технологи

– Хүрээлэн буй орчны бохирдол ба хүний эрх


4.2. Эссэ бичлэг дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

– Судалгааны материал, тоо баримтад үндэслэсэн байна.

– Асуудлын мөн чанарыг тайлбарласан бөгөөд шийдлийн талаар өөрийн саналыг дэвшүүлсэн байна.


Материал хүлээн авах: 2021 оны 12 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлнэ.

ЖИЧ: Хүсэлт гаргаж буй суралцагч нь системд зааврын дагуу бүртгүүлэх бөгөөд амжилтыг гэрчлэх бичиг баримтыг нэгтгэн word эсвэл pdf хэлбэрээр нэг удаа татаж оруулахыг анхаарна уу.

Лавлах утасны дугаар, цахим шуудан: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

12 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page