“The Environment” эрдэм шинжилгээний сэтгүүл
Сэтгүүлийн мэдээлэл
“The Environment” сэтгүүл нь Монголын Хүрээлэн Буй Орчны Инженер Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгээс эрхлэн гаргадаг, мэргэжлийн түвшинд хянан магадлагаа хийгддэг салбар дундын эрдэм шинжилгээний сэтгүүл юм.
Энэхүү сэтгүүлд хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, инженерчлэлийн бүх салбар чиглэлд хамаарах судалгааны ажлын үр дүн бүхий судалгааны болон тойм өгүүллийг хэвлэнэ. Дараах сэдвүүдийг хамарна.
Глобал ба бүс нутгийн хүрээлэн буй орчны өөрчлөлт
Хүрээлэн буй орчны бохирдол, хяналт, үнэлгээ, цэвэршүүлэлт
Хүрээлэн буй орчны нөхөн сэргээлт
Хүрээлэн буй орчны геохими, бохирдуулагчдын тархалт, шилжилт, өөрчлөлт
Хүрээлэн буй орчны инженерчлэл ба тогтвортой хөгжлийн төлөөх инноваци
Хотын инженерчлэл, хот төлөвлөлт
Цэвэр технологи, энергийн зохистой хэрэглээ
Уншигчид:
Хүрээлэн буй орчинтой холбоотой бүх салбарын судлаач, инженерүүд
Хянан магадлагаа
Хүрээлэн буй орчин сэтгүүл нь давхар нуугдмал зарчимт хянан магадлагаа хийдэг бөгөөд энэ нь зохиогчид болон шинжээчид хэн хэндээ мэдэгдэхгүй байхыг хэлнэ. Мэдүүлсэн өгүүллүүдийг сэтгүүлийн зөвлөл болон 2-3 хөндлөнгийн шинжээч хянаж магадлана. Шинжээч тухайн өгүүллийн шинжлэх ухааны шинэлэг дэвшилтэт тал, өмнөх судалгааны ажлуудыг уншиж, тусгасан байдал, арга аргачлал, шинжилгээ, хэлэлцүүлэг, судалгааны ач холбогдол, хэл найруулга зэргийг хянаж, саналаа редакцид хүргүүлнэ.
Хянан магадлагаанд үндэслэн редактор тухайн бичвэрийг хэвлэх эсэх талаар шийдвэрийг гаргаж зохиогчид мэдэгдэнэ.
Ерөнхий редактор ирүүлсэн бичвэрийг анх хүлээн авч тухайн сэтгүүлд хэвлэхэд тохиромжтой гэж үзвэл хянан магадлагаа хийлгэхээр шинжээчид илгээнэ.
Шинжээчийн хянан магадлагааны үр дүгнэлтэд үндэслэн редактор хэвлэх эсэх талаар шийдвэр гаргана.
Өгүүллийг мэдүүлснээс хойш шийдвэр гарах хүртэл зарцуулах дундаж хугацаа 8-10 долоо хоног байна.
Давтамж
Жилд нэг удаа хэвлэгдэнэ.
Ёс зүйн дүрэм
Хүрээлэн буй орчин сэтгүүлд Нийгмийн ёс зүйн хороо (COPE) –ны хэвлэлийн ёс зүйн дүрмийг баримтлана. Дараах холбоосоор танилцана уу. https://publicationethics.org/.
Хүрээлэн буй орчин сэтгүүл нь нийтлэлсэн өгүүллийн бүх агуулгад ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.
Эрхлэгч байгууллага
Монголын Хүрээлэн Буй Орчны Инженер, Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг
Мэдүүлгэд шаардлагатай зүйлс Бичвэрээ хянан магадлагаанд илгээхийн өмнө дараах жагсаалт дахь мэдээлэл, материалууд бүрэн эсэхийг шалгана уу.
Харилцагч (холбоо барих) зохиогчийг заавал тэмдэглэж, холбогдох мэдээллийг бичнэ:
• Цахим шуудан • Хаяг
Бүх файлууд бүрэн эсэх: Өгүүллийн бичвэр:
• Гарчиг, зохиогчид (харъяалал) Монгол ба Англи хэлээр • Түлхүүр үгс Монгол ба Англи хэлээр
• Хураангуй Монгол ба Англи хэлээр • Бүх зургууд (зохих тайлбартай, зурган файл хэлбэрээр) • Бүх хүснэгтүүд (гарчиг, тайлбар, тэмдэглэл бүрэн) • Бүх зураг, хүснэгтийг бичвэрт заавал эшлэх • Зургийг өнгөтөөр хэвлэх шаардлагатай эсэхийг тэмдэглэх
График хураангуй / Онцлох үр дүн (оруулах бол) Хавсралт файлууд (оруулах бол)
Бичвэрт тавигдах шаардлага
Бичвэрийг Word хэлбэрээр илгээнэ. Өгүүллийн үндсэн хэсэгт удиртгал, туршилтын хэсэг, үр дүн, хэлэлцүүлэг, номзүй зэргийг багтаасан байх ба файлыг хоёр баганад, мөр хоорондын зай 1, Times New Roman фонтын 10, дэд сэдвүүдийн үсгийн фонт 11 хэмжээсээр бичнэ. Бичвэрийн дунд болон параграфын эхэнд таб (tab) товчлуураар догол мөр авахгүй.
Тэмдэгт: Тэмдэгтийг Грек үсэг ба математик тэмдэгт ашиглаж бичнэ.
Товчлол: Бичвэрт товчлол ашигласан бол тэдгээрийг анх ашигласан хэсэгт тайлбарлаж, тодорхойлсон байх хэрэгтэй. Эсвэл товчилсон үгсийн жагсаалт гаргаж болно.
Бичвэрт дараах үндсэн шаардлагатай хэсгүүдийг агуулсан байна. Үүнд: Хураангуй, Түлхүүр үг, Оршил, Материал ба аргазүй, Үр дүн ба хэлэлцүүлэг, Талархал (зохиогч шийднэ), Дүгнэлт.
Хуудас, мөрийг бичвэрийн эхнээс эхлэн дараалуулан дугаарласан байна. Бичвэрийн үгийн тооны хязгаар ном зүйг тооцохгүйгээр 9000 байна.
Зураг, хүснэгтэд тавигдах шаардлага:
Зураг өндөр нарийвчлалтай байх хэрэгтэй (зурагны хувьд 300 dpi-с өндөр нягтаршилтай, график 800 dpi-с өндөр нягтаршилтай) ба хэвлэх хэмжээгээр бэлдсэн байна. Графикд оруулсан тоо, тэмдэг нь хэвлэх хэмжээнд тааруулж багасгасны дараа харагдахуйц том байна. Графикийн зохих програм дээр бэлдсэний дараа зурган файл болгон хадгалж, бичвэрийн файлын хамт илгээнэ (JPEG, BMP, EMF зэрэг). Хүснэгтийг засварлах боломжтой байдлаар, ворд програмаар бэлтгэж илгээнэ. Бичвэр дэх зураг, хүснэгтийн тооны нийлбэр 15-аас хэтрэхгүй байна.
Дээрх удирдамжтай нийцэхгүй байгаа бичвэрийг засуулахаар зохиогчид буцаана.
Хэвлэлийн эх. Хэвлэлтэнд бэлэн болсон хувилбарыг хянуулахаар зохиогчид илгээх ба зохиогч 7 хоногийн дотор хянаж, шаардлагатай засварыг тэмдэглэж, буцаан илгээнэ. Энэ үед ямар нэг шинэ материал нэмж оруулах боломжгүй.
Зохиогчид:
Өгүүлэллийг анх мэдүүлснээс хойш зохиогч нэмэх, хасах, зохиогчдын нэрсийн байршлыг өөрчлөх боломжгүй. Хэрэв зайлшгүй өөрчлөлт хийх шаардагатай бол тайлбар ирүүлэх ба түүнд өөрчлөлтийг бусад бүх зохиогчид зөвшөөрч, бичгээр илэрхийлж, баталгаажуулсан байна.
Өгүүллийн бичвэр илгээх
Хүрээлэн буй орчин сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн бичвэрийг: environmentjournalm@gmail.com хаягаар илгээнэ.
Редакцын хаяг:
Хүрээлэн буй орчин сэтгүүл
Монгол Улсын Их Сургууль, Хичээлийн 3-р байр, 230 тоот
Улаанбаатар 14201, Монгол Улс.
Цахим шуудан: environmentjournalm@gmail.com
Цахим хуудас: mseep.org
Хэвлэлийн хураамж
Хүрээлэн буй орчин сэтгүүл нь зохиогчоос хэвлэлийн хураамж авахгүй.
Comments