top of page
Writer's pictureMongolian Society of Environmental Engineering

"Хүрээлэн буй орчны инженерчлэл" оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

Жил бүр Дэлхийн Хүрээлэн буй орчны өдөрт зориулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал болон “Хүрээлэн буй орчин-2021” үндэсний эрдэм шинжилгээний хурлуудыг тус бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Хүрээлэн буй орчны инженерчлэл” оюутны эрдэм шинжилгээний онол, практикийн бага хурал нь 2021 оны 6 дугаар сарын 5-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж, МУИС, ХААИС, МГТИС болон ШМТДС-ийн нийт 11 оюутан илтгэл тавин оролцсоноос

1-р байр: МГТИС-ийн 4-р курсийн оюутан М.Өэлүн, “Уусгасан агаараар хөвүүлэх замаар ноосон ширхэгт угаах үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх судалгаа”;

2-р байр: МУИС-ийн 4-р курсийн оюутан Д.Эрдэнэзаяа, “Уул, уурхай төвлөрсөн бүсийн гадаргын болон газрын доорх усны чанарын судалгаа”;

3-р байр: МГТИС-ийн 4-р курсийн оюутан А.Сарнай, “Улаанбаатар хотын гэр хороолол дахь үнсний хаягдал болон тортогноос үүдэх хөрсний бохирдлын эрсдлийн судалгаа” сэдвээр тус бүр шагналт байр эзэлсэн байна.









11 views0 comments

Recent Posts

See All

Vol. 4 No.1 (2022) хэвлэгдлээ

Published: 2022-12-30 Geochemistry and geothermometry of hot springs Khojuul Bolormaa Ch., Bolormaa O., Oyuntsetseg D. Application of...

Comments


bottom of page