"Хүрээлэн буй орчин-2023" үндэсний эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
- Mongolian Society of Environmental Engineering

 - Dec 1, 2023
 - 1 min read
 
4th ANNUAL CONFERENCE OF MONGOLIAN SOCIETY OF ENVIRONMENTAL ENGINEERS & PROFESSIONALS
Уламжлалт Хүрээлэн буй орчин–2023 үндэсний эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг хүрээлэн буй орчин, инженерчлэлийн чиглэлээр сургалт эрхэлдэг их, дээд сургуулиудтай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 29-нд зохион байгууллаа.

Тус хуралд 25 аман илтгэл, 16 ханан илтгэл Салбар 1- уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох, агаарын бохирдол, Салбар 2- Усны чанар, бохирдол, Салбар 3-Хөрсний бохирдол, доройтол, Хог хаягдал болон Салбар 4- Цэвэр технологи хөгжүүлэлт гэсэн 4 салбар хуралдаанд хэлэлцэгдлээ. Хурлын хураангуйн эмхэтгэлийг доорх холбоосоор татаж авна уу.


Comments