top of page
Writer's pictureMongolian Society of Environmental Engineering

"Хүрээлэн буй орчин 2021" үндэсний эрдэм шинжилгээний II хурал амжилттай зохион байгууллаа

Updated: May 10, 2022

“Хүрээлэн буй орчин-2021” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал нь 2021 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр зохион байгуулагдаж нийт 80 гаруй эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож үндсэн гурван хэсэгт хуваагдан 36 илтгэлийг хэлэлцүүллээ.


Хурлын эхний хэсэг болох Үндсэн хуралдаан (Пленар)-д Байгаль орчны тогтвортой байдал, Усны талаар баримтлах бодлого, Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаарх сургалтын агуулга, Хөрсний хүрээлэн буй орчинд гүйцэтгэх үүрэг зэрэг илтгэлүүдийг тухайн салбарын судлаач, эрдэмтэд тавьсан байна.

Хуралдааны хоёр дахь хэсэгт:

o Агаарын бохирдол ба шийдэл

o Усны нөөц, бохирдол, шийдэл

o Хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент

o Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицох технологи

сэдвүүдээр салбар хуралдаанууд явагдаж, судлаачдын сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүн бүхий илтгэлүүдийг хэлэлцүүллээ.


Үндэсний эрдэм шинжилгээний хурлын үеэр мөн Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй "TAckling the Climate change through Modernizing Environmental Engineering program - TACMEE" (Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь) төслийн танилцуулгыг МУИС-ийн дэд проф. Т.Энхдөл хийлээ. Төсөлд Унгар улсын Сзегедийн их сургууль, Финляндын Оулугийн их сургууль, МУИС, МГТДС болон ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулиуд оролцож байна.


Төслөөр манай улсад "Хүрээлэн буй орчны инженерчлэл" -ийн чиглэлээр сургалт явуулж буй МУИС, ГМТДС, ХААС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийг шинэчлэх, хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургалтын лабораторийг байгуулж, энэ чиглэлээр сургалт, судалгаа хийдэг багш, судлаач болон олон нийтэд хүрээлэн буй орчин, бохирдол, түүнийг бууруулах, цэвэрлэх талаар сургалт зохион байгуулж чадавхжуулах зорилготой.


Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй танилцана уу.




15 views0 comments

コメント


bottom of page